Зүүн Ази бүс нутгийн байгаль орчны тулгамдсан асуудалын нэг болоод байгаа Шар шороон шуурга буюу Dust and Sand Storm гэж цаг агаарын үзэгдэл болоод байгааг та бүхэн мэдэж байгаа гэж бодож байна. Энэ байгалийн үзэгдэл маань хотжилт хөгжсөн Солонгос, Япон г.м орны уур амьсгалд нөлөөлөж хүний биеийн эрүүл мэнд, үйлдвэрлэлийн техник хангамжинд нөлөөлөөд байгаа гэсэн судалгааны зарим үр дүн гарч ирж байгаа. Энэ судалгааны ажлын хүрээнд Япон, Солонгос, Хятад, Монгол орны байгаль орчны яам болон Ус Цаг уурын агентлагын удирдлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Dust and Sand Storm or DSS monitoring, цаашид DSS-гэж бичиж байх болно. Зүүн Азийн бүс нутгийн DSS-monitoring сүлжээний ажиглалт нь Их дээд сургуулиуд болон Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Японы Цукуба хот, Нагасаки Их сургууль, Амами-Охшима муж, Мияакожима муж, Фукуе муж, Хоккайдо Их сургууль, Тояама муж, Солонгосын Сувон хот, Хятадын Бээжин хот, Хефей муж, Тайландын Самронг хот, Монголын Улаанбаатар ходуудад тус тус судалгааны ажил явуулаж байгаа билээ.
|